Нийтийн тээвэрт цахим машиныг нэвтрүүлсэн. Ингэснээр иргэд 3600 төгрөгөөр карт худалдан авч түүнийгээ 500-90 000 төгрөгөөр цэнэглэж зорчиж байна. Харин нийтийн тээврээр үнэгүй зорчдог оюутнуудын картыг ирэх хичээлийн жилээс олгож эхлэх билээ. Ингэхдээ оюутнууд хоёр төрлийн картаар автобусанд зорчих юм байна. Нийтийн тээврээр үйлчлүүлэх Улаанбаатар смарт карт компанийн оюутнуудад зориулсан карт гэж бий. Үүнээс гадна давхар Төрийн банкны картыг ашиглах аж.
Оюутнуудын хувьд өөрийн сургуулийн оюутны холбоогоор дамжуулан энэ сарын 25-наас захиалгаа өгч хоёр картаа авна. Төрийн банкны картыг 8900 төгрөг, нийтийн тээврээр үйлчлүүлэх оюутны картыг 3600 төгрөгөөр авах юм.
Сэтгэгдэл (1)