Орон нутгийн замд зорчин яваа жолооч таны тээврийн хэрэгслийн гэрчилгээ бусад бичиг баримт чанарын шаардлага хангахгүй норсон, урагдсан, сэмэрсэн байвал газар дээр нь тус бичиг баримтаа солих шаардлагыг тавьж, тээврийн байцаагчид газар дээр нь сольж өгөхөөр болжээ.
Харин орон нутагт зорчих гэж байгаа иргэд заавал зорчигч тээврийн төв рүү явах шаардлагатай болдог. Тэгвэл өнгөрсөн долдугаар сараас эхлэн орон нутаг руу явах хүн өөрийнхөө явах чиглэлийн тасалбарыг онлайнаар захиалах боломжтой болжээ. Ингэхдээ Авто тээврийн үндэсний төвийн албан ёсны сайтад хандаж захиалгаа өгнө. Мөн онлайнаар тасалбар захиалахад нэмэлт төлбөр шаардагдахгүй. Жишээлбэл иргэн та маргааш Өвөрхангай аймаг руу явахаар боллоо гэхэд өнөөдөр орой дээрх төвийн албаны сайтад хандаж тасалбараа захиалж болно. Мөн сарын дараа Өвөрхангай аймаг руу явах байсан ч 30 хоногийн өмнө буюу өнөөдөр ч тасалбараа цахимаар захиалж болох нь.
24tsag.mn