2015.8.12, Лхагва гараг / Билгийн тооллын: 28
Зуны адаг харагчин хонь сар
Өглөгт охин одтой, цагаан бич өдөр
Аргын тооллын: 2015.8.12, Лхагва гараг
Наран ургах шингэх: 05.50-20.11
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлэгх буюу засуулахад тохиромжгүй.