Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Улаан-Эрэг тусгалт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 09-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 29 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 10 иргэн, нийт 39 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр;
Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Сээрийн дэнж” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 08-ны өдрийн 20:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 62 иргэн, 6 автомашин, нийт 79 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/