Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Зүрхэн” гэдэг газар /сумаас баруун хойд зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 35 иргэн, 6 автомашин, нийт 45 хүн 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.11-ний өдрийн 15:30 цагт;
Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Бумбатын найман харгай” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 75 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.07-ны өдрийн 14:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 24 иргэн, 3 автомашин, нийт 29 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.10-ны өдрийн 20:00 цагт;
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Баяндавааны өвөр” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.09-ний өдрийн 13:38 цагт тус тус хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 7 иргэн, 1 автомашин, 1 трактортой ажиллаж 2015.08.11-ний өдрийн 12:45 цагт тус тус бүрэн унтраасан.