Улз голын сав газрын ОХУ-тай хиллэдэг хэсгээр сүүлийн жилүүдэд түймэр ихээр орж ирж, экологи, эдийн засшйн хохирол учруулах болжээ. Улз голын сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөнд ОХУ-ын хилийн дагуу түймрээс урьдчилан сэргийлэх зурвас татахаар тусгасан байдаг аж.
Үүний дагуу өнгөрсөн онд Улсын төсвийн 150, Дорнод аймгийн Байгаль хамгаалах сангийн 100 сая төгрөгөөр Чулуунхороот сумын нутаг, гурван улсын хилийн заагаас Баян-Уул сумын нутаг Өвөр тогторын застав хүртэлх 250 км газар зурвас татжээ.
Дорнод аймгийн Байгаль хамгаалах сангийн 60 сая төгрөг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр БОНХАЖЯ-наас хэрэгжүүлдэг “Эко- системд түшиглэсэн дасан зохидох арга хэмжээг уур амьсгалын өврчлөлтөд өн- дөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” МОН/12/301 төслийн санхүүжилтээр энэ ажил өдгвө хоёр дахь жилдээ үргэлжилж буй юм байна.
Энэ онд Дорнод аймгийн Баяндун сумын Шиврийн постоос Баян-Уул сумын Тогторын застав хүртэл 80 гаруй км газарт 10-13 метр өргөн, 3040 см гүн зурвас татсан байна. Уг ажлыг үргэлжлүүлэн өдгөө Баян-Уул сум, хилийн дагуух зурвасыг 60 орчим км-ээр өргөтгөхөөр ажиллаж буй гэнэ.