А.Цэрэнтогтох БНСУ-д хэвтэн эмчлүүлж байсан эмнэлэгээсээ өчигдөр буюу 2015.08.11-ний өдөр гарчээ.
Хүү энэ сарын 14-ний баасан гаригийн шөнө эх орондоо ирэх бөгөөд физик эмчилгээгээ үргэлжлүүлэн Монголдоо хийлгэх юм байна.
А.Цэрэнтогтох хүүгийн ээж энэ хугацаанд хүүгээ сахиж БНСУ-ын эмнэлэгт байсан бөгөөд тэрээр “Энэ бүх хугацаанд сэтгэл зүрхээрээ хамт байсан, хандив тусламж дэмжлэг үзүүлсэн дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгт Монголын ард түмэн та бүхэндээ маш их баярлалаа.
Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй гэдгийг энэ хүүгийн амь нас дээсэн дөрөөн дээр байсан одоо хөл дээрээ хэрхэн боссон байгаагаар харж бахархаж байгаа байхаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” хэмээн элэг нэгт Монголчууддаа дамжууллаа.