Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3,4-р хорооллын эцсийн буудал дээр осол гарчээ.
Тодруулбал нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобус замаасаа гарч автобусны буудлын дэргэдэх зогсоолын шилэн самбарыг мөргөж, зогссон байна.
Одоогийн байдлаар хүний амь эрсэдсэн болон хүн гэмтсэн эсэх талаарх мэдээллийг албаныхан өгөөгүй байгаа юм.
Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр автобусны тормозны шингэн алдсанаас уг осол гарсан байж болзошгүй байгаа аж.