Налайх хотын хэрэглээний усыг өнөөдрөөс эхлэн хязгаарласан байна. Ус, сувгийн удирдах газрын мэдэгдэж буйгаар Налайх хот нь нэг тэрбум 410 сая төгрөгийн өртэй учраас хэрэглээний усыг нь хязгаарлаж байгаа гэнэ. Төлбөрөө тодорхой хэмжээгээр барагдуулсан тохиолдолд усны хязгаарлалтыг зогсоох аж.
Харин Налайх хотын захиргаанаас энэ талаар “УСУГ-т 2006 оноос хойш хуримтлагдсан тэрбум гаруй төгрөгийн өр байгаа. Бид график гарган төлж барагдуулах арга хэмжээ авч байгаа. Тэрбум төгрөгийг хоёр эсвэл гурав хувааж төлөх боломжгүй. Ийм байхад ус хязгаарлана гэж далайлгах нь зохимжгүй. Он гарснаас хойш дөрвөн удаа бүрэн хэмжээгээр ус хязгаарласан. Энэ асуудлыг нийслэлийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэнэ. Налайх хот 35 мянган хүн амтай. Ийм их хүн амтай хотын хэрэглээний усыг хязгаарлах нь зүй бус үйлдэл" гэв.
Сэтгэгдэл (1)