Монгол Улсад агаарын спортын төрлүүдийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчилан таниулах өдөрлөг, Параглайдерын спортын 2015 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 15-нд зохион байгуулах гэж байна.
Тэмцээн Яармаг дахь Арцадын Богд ууланд болох аж.
Агаарын спортын өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион явуулдаг бөгөөд тус өдөрлөг дээр агаарын спортын төрлүүдийг суртачилан таниулах, тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг дэмжих зорилготой юм.
Тус өдөрлөг дээр Ариг интернейшнл ХХК-ийн нэрэмжит Параглайдерын шилжин явах цомын тэмцээнийг зохион явуулж спортын зэрэг цолны болзол хангасан тамирчдад параглайдерын спортын зэрэг олгох аж.