Засгийн газраас дөрөвдүгээр амаржих газрыг концессын гэрээгээр бариулах шийдвэр гаргасан. Гэтэл одоо болтол барилгын ажил эхлээгүй байна. Эх, хүүхдийн 300 ортой терөх эмнэлэг тулгамдсан асуудлын нэг болоод байна. Тодруулбал, Засгийн газрын шийдвэрээр концессын гэрээгээр хийж гүйцэтгэхээр болсон. Тухайн шийдвэрт нэр бүхий компани саналаа ирүүлж, барьж дуусгаад, тодорхой хугацаанд ашиглаад эргүүлэн улсын өмчид шилжүүлэх гэрээ хийх аж. Гэрээний үйл ажиллагаа үндсэндээ үргэлжилж байгааг албаныхан хэлж байна. Улмаар гүйцэтгэлийн ажил эхлээгүй байгаа учраас дөрөвдүгээр амарих газар энэ онд ашиглалтад орох боломжгүй болоод байгаа аж.
Д.Дуулим