Манай улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болох вируст хепатит, элэгний өмөнгийн өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор Эрүүл мэнд, спортын яам, Америкийн нэгдсэн улсын үндэсний эрүүл мэндийн институт, манай улсад элэг судлалын байгууллагуудтай хамтран “Вируст хепатит ба элэгний анхдагч өмөн” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 14-15-нд зохион байгуулагдахаар болжээ. Уг арга хэмжээний хүрээнд дэлхий дахинд элэгний өвчлөлийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, судалгаа, шинжилгээний талаар эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөх, харилцан туршлага солилцох, энэ чиглэлээр судалгаа хийж буй судлаачдын судалгааны ажлыг сурталчлах, дэмжих, нийтэд хүртээмжтэй болгох зорилготой юм байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)