Иргэд траншейны нүх рүү автомашиныхаа дугуйг оруулж доод хэсгийн эд анги болон явах ангиа эвдсэн тохиолдолд хохирлоо төлүүлэх боломжтой болох нь. Тодруулбал ирэх сарын нэгнээс мөрдөж эхлэх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар энэ асуудлыг шийдэж жолоочид учирсан хохирлыг тухайн нүхний тагийг хариуцсан байгууллага төлж, хариуцлага хүлээхээр болсон байна.
Тодруулбал, хуулийн 54.18-д "Зам дээр хийгдсэн үзлэгийн болон шүүрт худгийн таг байхгүй, алга болсон, эвдэрсэн, замын зорчих хэсгийн түвшинтэй нэг түвшинд байрлуулагдаагүйгээс зам тээврийн осол, хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн болон зам тээврийн осол, хэрэг гарсан бол хариуцдаг аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж зөрчлийг арилгуулан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /192 мянга/, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр/960 мянга/ торгох шийтгэл оногдуулна" хэмээн заажээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)