Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын парламентын ассамблейн 2015 оны намрын хурлыг манай улс ирэх есдүгээр сарын 15-19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.
УИХ-ын дарга З.Энхболд захирамж гарган энэхүү арга хэмжээний бэлтгэлийг хангах Ажльгн хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг өчигдөр хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажпын явц байдлын талаар хуралдлаа. Уг Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын Тамгын газар, Гадаад хэргийн яам, Төрийн ёслолын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох яамны албаны хүмүүс багтсан байна.
Дашрамд сонирхуулахад, ЕАБХАБ нь гишүүн орнуудынхаа парламентын оролцоог дэмжих зорилгоор 1990 онд парламентын ассамблейг байгуулж, анхны чуулганаа 1992 онд Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулжээ. Түүнээс хойш жидд хоёр удаа буюу хавар, намрын чуулганаа гишүүн орнууддаа зохион байгуулдаг уламжлал тоггжээ. Монгол Улс 2012 оны арваннэгдүгээр сарын 21-нд Европын аюулгуй байдал, хамтын ажиллагааны байтууллагын бүрэн эрхт 57 дахь гишүүн улс болсон юм байна.