Өршөөлийн хууль батлагдсантай холбогдуулан өчидөр Хууль зүйн байнгын хороо хуралдаж Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах комисс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төсөлд комиссын даргаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, дэд даргаар Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, нарийн бичгийн даргаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Г.Туулхүү, гишүүдээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Су.Батболд, Ц.Оюунгэрэл, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч Т.Уранцэцэг, Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгзлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын дарга Д.Наранбаатар, Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх нарыг ажиллуулахаар тусгажээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс О.Баасанхүү, Л.Болд, Ц.Оюунбаатар нар комиссын бүрэлдэхүүнд Цагдаагийн ерөнхий газрьш дарга, эсвэл түүний орлогч, Өмгөөлөгчдийн холбоо, Хүний эрхийн үндэсний комиссын төлөеллийг оролцуулах ёстой хэмээн саналаа хэлж байлаа. Тэдний энэ саналыг нэмж тусган Өршөөл үзүүлэх ажлыг эохион байгуулах комисс байгуулах тоггоолын төслийг дэмжлээ. Тоггоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлах юм.
Суллагдсан хүмүүсийг орон нутагт хүргэх, болон өршөөл үзүүлзхтэй холбоотой бүх зардлыг улсын тесвөөс гаргахыг дэзрх тоггоолын тесөлд тусгажээ. Өршеөл үзүүлзх ажлыг зохион байгуулах номисс ажпаа хийж дууссаныхаа дараа тайлангаа УИХ-д танилцуулах юм байна.
Сэтгэгдэл (5)