“Улаанбаатар цахилгаан тугээх сүлжээ” хувьцаат компанийнхан хэрэглэгчдийн цаг завыг хэмнэх үүднээс цахилгаан эрчим хүчний хэрэглэгчдэд үзүүлдэг үйлчилгээгээ ашиглахад хялбар болгон өргөжүүлсээр буй. Тус компани 2013 оноос цахилгаан эрчим хүчний төлбөрөө ТҮЦ машинаар төлөх үйлчилгээ нэвтрүүлээд байжээ.
Гэсэн ч техникийн шалтгаанаас болж, өнгөрсөн дөрөвдүгээр сараас уг үйлчилгээг түр зогсоогоод байсан аж. Тэгвэл “Үндэсний а төв” төрийн өмчит үйлдвэрийн газар уг үйлчилгээг нь сэргээсэн тул хэрэглэгчид өнөөдрөөс ТҮЦ машинаар цахилгааны төл- бөрөө төлөх боломж нээгдсэн байна.
Төрийн үйлчилгээний байгууллагуудын үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлдэг ТҮЦ машинаас өдгөө цахилгааны төлбөр төлөхөөс гадна Иргэний бүртгэл, Татварын ерөнхий газрын лавлагаа авах, өдөр тутмын сонин захиалах зэрэг үйлчилгээ үзүүлсээр байгаа юм.