МУИС-ийнхан өрх гэр дэх ядуурлын түвшинд судалгаа хийжээ. Судалгаагаар энэ онд орлого нь өдөр тутмын суурь хэрэгцээндээ дөнгөж хүрдэг өрх 34.7, өдөр тутмын суурь хэрэгцээнд ч хүрэлцдэггүй өрх 11.6 хувийг эзэлж байгааг тогтоосон байна. Мөн ядуурлын түвшин 50 орчим хувь болсныг онцолжээ. Энэ нь зөвхөн орлогоор тооцож гаргасан дүн бөгөөд иргэдийн худалдан авах чадвар, нийт өрийн дарамт зэргийг оролцуулбал илүү өндөр хувь гарахыг дурьдсан байна.
Сэтгэгдэл (5)