ТОСК-ийн захиалгаар баригдсан “Буянт-Ухаа 1” хороолол өнгөрсөн онд ашиглалтад орсон. Тэгвэл тус хороололд 120 хүүхдийн хоёр цэцэрлэг баригдаж, ашиглалтад ороход бэлэн болжээ. Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар дээрх цэцэрлэгийн барилгыг худалдаж авахад шаардагдах хөрөнгийг 2016 оны төсөвт тусгахыг холбогдох албан тушаалтанд даалгасан. Үүний дагуу Нийслэлийн болон ХУД-ийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд цэцэрлэгийн барилгын явцтай танилцаж, ирэх даваа гарагт хүлээж авахаар боллоо.