Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал энэ сарын 3-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч энэ сарын 17-ны өдөр хүртэл хойшлоод байсан билээ.
Учир нь шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон Багануурын нүүрсний уурхайн удирдлагуудыг оролцуулах хүсэлт гаргасан. Мөн шинжээчдийг оролцуулах хүсэлт гаргаснаар хойшилсон юм.