Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ой, прокурорын албаны баярын өдөрт зориулж, ХЗЯ-ны сайд Д.Дорлигжав, прокурорын байгууллагын удирдлага болон 800 гаруй албан хаагч Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв.
УЕПГ-ын туслах, Тамгын газрын дарга Ц. Арвинбуудай “Түүхт ойн энэ өдөр олон ажил өрнүүлсний нэг нь прокурорын байгууллагын үйл ажиллагаа эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд шинэ хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Сүүлийн үед прокурорын байгууллага эрүүгийн болон иргэний байцаан шийтгэх хууль эрчимтэй шинэчлэн өөрчлөгдөж байна. Үүний нэг жишээ нь, жил ирэх тусам прокурорын байгууллагаас гаргасан шийдвэрт иргэдийн санал гомдол багасч байгааг дурдах нь зүйтэй" гэв.
Уг ойн арга хэмжээ СТӨ- нд хүндэтгэлийн баярын хурлаар үргэлжилж байна. Мөн "Манай прокурорынхон" гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэгджээ.
Сэтгэгдэл (1)