Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “UB Food Festival 2015” өнөөдөр “Вива сити” хороололд 10 цагт эхлээд байна. Фестиваль амралтын хоёр өдөр үргэлжлэх юм.
Энэхүү фестивалийг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлчүүдэд их хотын хоолны соёлыг таниулж,1000-3000 төгрөгөөр орон орны амтат зоогийг амталж үзэх боломж олгодог онцлогтой.
“UB Food Festival”-д Улаанбаатар хотын шилдэг 50 орчим ресторан, кафе, хүнсний үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниуд оролцож байна. Фестивалийн үеэр шилдэг тогооч нарын халз тулаан, гэр бүлийн бургер идэх уралдаан гэхчилэн олон сонирхолтой шоу хөтөлбөр болно.
Мөн уламжлал ёсоор “Sweet Kitchen” facebook группын авъяаслаг эзэгтэй нар бүтээлч дизайнлаг, өвөрмөгц бялуу хийж, ирсэн зочдоо дайлах юм.