"Эх орон-36” зөв монгол хүүхэд хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргээс нийт 400 хүүхдийг олон улсын “Найрамдал” зусланд амраахаар болжээ.
Хүүхдүүдийг зусланд амраахаас гадна чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, хүүхэд өсвөр үеийнхнийг бие бялдар, оюун ухаан, сэтгэл зүй, нийгмийн болон оюун санааны хэрэгцээ, хүсэл сонирхлоо биелүүлж, хөгжиж, төлөвшихөд нь чиглэсэн 36 төрлийн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх юм байна.
Тэгвэл “Найрамдал” зуслан амрах хүүхдүүдийг өнөөдөр өглөө “Улаанбаатар палас”-ын өмнөх талбайгаас хөдөлжээ. Уг ёслолд Баянгол дүүргийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцсон байна.
Сэтгэгдэл (1)