Найман сартай дүүгээ галаас авран өөрөө 80 хувь түлэгдэж үхэл амьдралын зааг дээр тэмцэж байсан А.Цэрэнтогтох хүү БНСУ-д эмчлүүлээд өнөөдөр өглөө эх орондоо ирлээ.
Түүнийг хайртай дотны хүмүүс, элэг нэгт монголчууд нь халуун дотноор угтан авсан байна.
Тэрбээр эх орондоо газардсан даруйдаа Солонгос улсад эмчилгээ хийлгэхэд санхүү болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн сайхан сэтгэлт Монголчууддаа талархснаа илэрхийлж “Миний төлөө санаа зовнин сэтгэлийн дэм хайрлаж, хандивын гараа сунгасан хүн бүхэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хурдхан том болоод сайн суралцан ачыг нь хариулна аа” хэмээн сэтгэлийн үгээ илэрхийлжээ.
Сэтгэгдэл (2)