Нийслэлийн хэмжээнд энэ сарын байдлаар 302 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас осол хэргийн шинжтэй 230 дуудлага хүлээн авч, хүн өртсөн 9 осол, 1 хүн нас барж, 8 хүн гэмтжээ.
Түүнчлэн эд материалын хохиролтой зам тээврийн 7 осол гарсан байна. Замын цагдаагийн алба хаагчид согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 106 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ. Согтууруулах ундааны зүйл уусан үедээ хөдөлгөөнд оролцож гэмтсэн 1 явган зорчигч байна. Сургуулийн насны 1, явганаар 1 хүүхэд гэмтсэн байна.
Дулааны улиралтай холбоотой мотоцикл, мопед, дугуйг унаж хөдөлгөөнд оролцож байгаа боловч өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаагүйн улмаас бэртэж гэмтэх, амь насаа алдах явдал гарсаар байгааг Цагдаагийн газраас анхаарууллаа.