Энэ жил хэчнээн хүүхэд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдах нь тодорхойгүй байна. Өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 247 мянган хүүхэд байсан. Эдгээр хүүхдээс 206 мянга нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан гэсэн судалгаа бий. Энэ жил цэцэрлэгийн ачаалал өмнөх жилийнхээс нэмэгдэхээр байгаа аж. Болж өгвөл сургуульд орох нас нь дөхсөн хүүхдүүдийг элсүүлэх аж. Өнгөрсөн жил сургуулийн өмнөх боловсролын нийт хүүхдээс 79 хувь нь хамрагдаж байсан бол энэ жил 80 гаруй хувийг элсүүлнэ гэж тооцоолж байна.
Нийслэлийн хэмжээнд улсын цэцэрлэг 200, хувийн цэцэрлэг 400 байна. Харин улсын хэмжээнд нийт 1067 цэцэрлэг байдаг аж.