ХХААЯ-наас энэ жил 30 хувийн ургац алдаж, 70 хувийн ургац авна хэмээн мэдээлсэн. Харин "Монголын Үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоо"-ноос ургац хураалтаас 70-80 хувийн алдагдал хүлээнэ гэсэн тооцоо гарчээ.
"Монголын Үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоо"-ны УЗ-ийн гишүүн У.Дамбийсүрэн ярихдаа,"Энэ жил ХХААЯ-наас 359 мянган га.д тариалалт хийсэн. Үүнээс 600 мянган тонн улаан буудай хураан авахаас 230 мянган тонныг л авах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл нийт ургацынхаа 70 хувийг алдана гэсэн үг. Ган болох нь хэмээн бид хавар салбарын яамныханд анхааруулсан. Гэтэл одоо үүл буудаж бороо оруулж буй нь ургацын хэмжээг бүр багасгана уу гэхээс нэмэхгүй. Өнөөдөр ургац нэмэгдүүлэх, сайжруулах талаар ямар ч зүйл хийх боломжгүй боллоо. Мөн Засаг төр тариалан эрхлэгчдэд зах зээлийн жамаар нь явах боломж олгомоор байна. Тус салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн компаниуд үнэ барьсан үед ашигтай ажиллах боломжгүй болсон.Түүнчлэн Улаанбуудайны үнийг Засгийн газраас тогтоодог. Өнгөрсөн жил үнийн зөрүү гэж 100 мянган төгрөг өгнө гэж гэрээ байгуулсан мөртлөө 70 мянган төгрөг болгож бууруулсан.Тиймээс бид холбооны гишүүн тариаланчдаас өр зээл, хохирлын талаар нэг бүрчлэн судалгаа авсан” гэлээ.
Сэтгэгдэл (3)