Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
Өнөөдөр 12:30 цагаас Зууны Мэдээ сонины байранд “Хүсэл зорилгоо нэгтгэе” ТББ-аас Өршөөлийн хуулийн талаар болон цаг үеийн асуудалаар мэдээлэл хийнэ.
Өнөөдөр 12:30 цагаас Тэнгис кино театрын дэргэд байрлах Happiness Center-т Спрайт 3х3 тэмцээний хэвлэлийн бага хурал болно. Гудамжны сагсан бөмбөгийн хамгийн том тэмцээн Спрайт 3x3 тэмцээн 11 дэхь жилдээ Чингисийн талбайд болох юм.
Өнөөдөр 11:00 цагаас Спортын төв ордоны хурлын танхимд "Астана-2015" жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ баг сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
"Залуучуудын хөгжлийн сар" аяны хүрээнд Мэдээллийн технологийн салбарын арга хэмжээ 11:00 цагт ХАХНХЯ-ны хурлын танхимд болно.
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Боловсролын газраас сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Өнөөдөр /08.18/ 11 цагаас НЗДТГ-ын Б танхимд болно.