зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 24-28-ны хооронд явагдана

2015-8-18
0
ЖИРГЭХ

        Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2015-2016 оны хичээлийн жилийн бүртгэлийн ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Боловсруолын газраас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Х.Батбаяр, Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Оюунцэцэг, Нийслэлийн Боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсролын асуудал харицсан мэргэжилтэн З.Болормаа, Б.Мөнхзаяа нар  оролцлоо. Өнгөрсөн хичээлийн жилд Нийслэлийн  төрийн өмчийн 189, төрийн бус өмчийн 314  нийт 503 цэцэрлэгт 83575 хүүхэд хамрагдсан байна. Үүнээс төрийн өмчийн цэцэрлэгт  62993, төрийн бус өмчийн цэцэрлэгт 19886 хамрагдсан дүнтэй.  Сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны хүүхдийн тоо: Хамрагдалтын хувь 78.4 Цэцэрлэгийн барилга ашиглалтын коэффициент 1.49 болсон үзүүлэлттэй. (Төрийн өмчийн цэцэрлэг 1.9; төрийн бус өмчийн цэцэрлэг 1.07.) Энэ хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 233, (Хичээлийн жилийн эхэнд 32, ондоо багтаж 11 бага сургууль цэцэрлэгийн  цогцолбор, цэцэрлэгийн өргөтгөл, шинэ барилга) төрийн бус өмчийн 399  нийт 632 цэцэрлэгт 91687 хүүхэд элсэх төлөвтэй байна. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны хүүхдийн тоо: 116570 Хамрагдалтын хувь: 78.6 Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тооны өсөлт нь  хамрагдалтын хувийн өсөлттэй шууд хамааралтай. Нийслэлд нийт 152 хороо байдаг бөгөөд 33 буюу 21.7% нь цэцэрлэггүй байна.  2012-2013 оны хичээлийн жилийг  энэ хичээлийн жилийнхтэй харьцуулан авч үзвэл хамрагдалтын хувь 6.4%-иар өссөн байна.


Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 24-28ны хооронд явагдах бөгөөд бүртгэлтэй холбоотойгоор дараахь зөвлөмжийг гаргажээ.

 

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГТ  ХҮҮХЭД ЭЛСҮҮЛЭХ
АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ  ЗӨВЛӨМЖ

 

Нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээнээс үүдэн төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа хэдий ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй байгаагаас үүдэн энэхүү зөвлөмжийг холбогдох удирдах байгууллага, албан тушаалтан, эцэг эх, асран хамгаалагчдад хүргэж байна.


I.Дүүргийн боловсролын хэлтсүүдэд

    Тухайн цэцэрлэг нь хамран сургах тойргийн хүүхдүүдийг элсүүлсэн эсэхэд хяналт тавьж ажиллах


    Аж ахуйн нэгж, байгууллагуудад өөрийн харьяаны цэцэрлэг байгуулах нээн ажиллуулах санаачилгыг хууль эрх зүй, арга зүйгээр зөвлөн дэмжиж хэрэгжүүлэх


    Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх бүртгэлийг дүүргийн цэцэрлэгүүдийн тодорхой хувьд нь “Элсэлтийн тасалбар” үйл ажиллагааны хувилбараар холбогдох зааврын дагуу зохион байгуулж үр дүнг тооцох


    Бүртгэлтэй холбоотой мэдээллийг хүлээн авах тусгай утасны дугаар гарган иргэдэд мэдээлэх, ирсэн мэдээлэл, санал гомдлыг хүлээн авч эцэслэн шийдвэрлэж ажиллах[1]
    Элсэлтийн мэдээллийг Нийслэлийн боловсролын газарт 2015 оны 09 дүгээр сарын 05-ны дотор тайлагнах

 

  II. Цэцэрлэгийн эрхлэгчдэд


“Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах”[2] хуулинд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллана.

 

    Цэцэрлэгийн хүүхдийн элсэлтийг зохион байгуулах комиссыг эрхлэгчийн тушаалаар багш, ажилтан, эцэг, эхийн төлөөлөл[3], хорооны ажилтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллах, хяналт тавих


    Хамран сургах тойргийн нийт хүүхдийн тоо, цэцэрлэгийн хүчин чадал, үндсэн болон хувилбарт сургалтад элсүүлэх дээд боломж, бүлэг тус бүрд шинээр элсүүлэх хүүхдийн тоо, эцэг эх, асран хамгаалагчдаас бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн[4] талаар нээлттэйгээр мэдээлэх, сурталчилгаа таниулга хийх


    Сургуульд элсэхийн өмнөх насны /5 нас/ бүх хүүхдийг сургалтын аль нэг хэлбэрээр сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд бүрэн хамруулахад[5] анхаарч ажиллах


    Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай, өнчин, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн болон цэцэрлэггүй хороодын хүүхдүүдийн СӨБ-д хамрагдалтын хувийг ахиулан ажиллахад анхаарах


    Тухайн байгууллагын ажилтан ажиллагчдын хүүхдийг харьяалал харгалзахгүйгээр элсүүлэн сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх


    Цэцэрлэгт элссэн хүүхдийг эрүүл мэндийн шинжилгээ, дархлаажуулалтад бүрэн хамруулахад анхаарах, тэдний эрүүл аюулгүй байх нөхцөлийг хангах[6]

 

Бүртгэлийг явуулахдаа

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн судалгаанд үндэслэн элсэлтийн бүртгэлийг 2015 оны 08 дугаар сарын 24-өөс 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд ажлын цагаар зохион байгуулах


    Цэцэрлэг бүр өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдийг үргэлжлүүлэн суралцуулах, 2013 онд төрсөн хүүхдийг шинээр элсүүлэн боловсрол эзэмшүүлэх


    Өнөөгийн нөхцөл байдал, цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог, эрэлт хэрэгцээнээс үүдэлтэйгээр нэг бүлэгт 40-өөс хэтрүүлэхгүй хүүхдийг бүртгэх, элсэлтийн бүртгэлтэй холбоотойгоор ямар нэгэн хураамж, хандив, тусламж авахгүй байх


    Бүртгэлийн ажлыг зохион байгуулахдаа эцэг эх, асран хамгаалагч, иргэдтэй зөв боловсон харилцах, тэднийг бүртгэлийн талаарх бодитой мэдээллээр хангаж ажиллах


    Бүртгэлийн явцад сургуулийн өмнөх боловсролын байгууллагын захиргаа, багш, эцэг эх, асран хамгаалагчдын гурвалсан гэрээг хууль эрх зүйн хүрээнд байгуулах


    Бүртгэлийн хуудастай байх ба бүртгэсэн он, сар, өдрийг тодорхой бичиж бүртгүүлэгчийн гарын үсгийг зуруулсан байх


    Хүүхдийн насыг нарийвчлан гаргаж бүлэг хуваарилалтыг хийх ба багшид албан ёсоор хүлээлгэн өгөх


    Элсэлт, бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэл дууссанаас 3 хоногийн дотор багтаан дүүргийн боловсролын хэлтэст хүргүүлэх буюу байгууллагын вэб хуудсанд байршуулах ажлыг зохион байгуулах

 

III. Эцэг эх, асран хамгаалагчдад

    Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх


    Хүүхдээ цэцэрлэгт элссэний дараа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах


    Хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэлтэй холбоотой зардлыг хариуцах


    Цэцэрлэгийн үйл ажиллагаа, дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх
    Хүүхдийн хувийн онцлог, хөгжлийн талаарх мэдээллийг цэцэрлэг, багшид өгөх


    Хүүхэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах[7]


    Хүүхдээ бүртгүүлэхдээ байгууллага болон бусад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүй, хүндэтгэлтэй хандах


    Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гаргасан өргөдөл, гомдол нь үнэн зөв, тодорхой нэр хаягтай[8] байхын дээр бусдын нэр хүндэд халдах (гутаан доромжлох, гүтгэх гм.), буруу ташаа болон худал мэдээллээр олон нийтийг хутган үймүүлэх, зүй бус үг, үйлдэл гаргахгүй байхад анхаарах

0
ЖИРГЭХ
Санал болгох
Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна   
Нийгмийн ажилтан: Электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна
Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
    саяхан
  • Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    31 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
    52 мин
  • Дэлхийн банкны ОУСК ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ
    57 мин
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
    1 цаг 30 мин
  • Б.Мягмар: 15 жил яригдсан төсөл яг одооноос бодит ажил болж байна
    1 цаг 51 мин
  • Холимог тулааны ААШТ өнөөдөр эхэлнэ
    3 цаг 42 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна   
    4 цаг 25 мин
  • Б.Мөнхсоёл: Донтчихсон хойно нь эмчлэх, өөрчлөх, болиулах маш хэцүү
    4 цаг 46 мин
  • Ч.Анар: Тамхины татварыг огцом нэмж, хүн болгоны тамхи татах бололцоог бууруулах зорилготой хуулийн төсөл юм
    4 цаг 59 мин
  • Нийгмийн ажилтан: Электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна
    5 цаг 12 мин
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
    5 цаг 27 мин
  • Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    5 цаг 46 мин
  • Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа
    5 цаг 47 мин
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
    6 цаг 15 мин
  • Увс аймгийн Наранбулаг сумын нутагт газар хөдөлжээ
    6 цаг 16 мин
  • Буудлагын ААШТ-ээс Э. Даваахүү хүрэл медаль хүртлээ
    6 цаг 25 мин
  • Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ?
    6 цаг 53 мин
  • 23 настай этгээд сүмд зэвсэгт хадлага хийсний улмаас хоёр хүүхэд нас барж, 17 хүн шархаджээ
    6 цаг 53 мин
  • Төсөөллийн ертөнцөд өнгө нэмэх номууд
    6 цаг 59 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • В.Зеленский: Украин ялаагүй байгаа ч ялагдаагүй нь лавтай
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК