Иргэд автобусанд цахим картаар үйлчлүүлээд нэг сар орчим болж байна. Харин цахим карт аваагүй иргэд 500 төгрөгөө мөнгөний хайрцаганд хийж зорчиж байгаа билээ.
Тэгвэл ирэх сараас уг журам өөрчлөгдөж цахим карт аваагүй иргэн 1000 төгрөг өгч автобусаар зорчих аж. Учир нь, нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд иргэн бүрийг “U-money” карттай болгох шаардлагатай байгаа аж. Энэ ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 200 мянган иргэн буюу нийт зорчигчдын 14-15 хувь нь смарт картаар зорчиж байгаа учраас карттай иргэд, бэлэн мөнгөөр зорчигчдоос давуу эрх эдлэхгүй байгаа тул ийн зохицуулалт хийхээр төлөвлөснийг нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээлж байна.
Сэтгэгдэл (4)