“Хүчит шонхор” захад хонины ястай мах нэг кг нь 4800, цул мах 5600 төгрөг байв. Харин үхрийн цул мах 7800, ястай нь 7000 төгрөг байлаа. Энэ жил махны үнэ харьцангүй буурч байгааг мэргэжилтнүүд хэллээ. Түүнчлэн “Эмээлт” захад хонь 80000-170000 төгрөгийн үнэтэй байна.
52 сая толгой малтай манай улс дэлхийн жишигг нийцсэн үнээр махаа худалдаж авахаа болих хэрэгтэйг судлаачид онцолж байлаа.
Д.Дуулим