Улиастай-Гачууртын 11 км авто замын ажлын хүрээнд Улиастайн уулзвараас цэвэр усны хамгаалалтын пост хүртэлх 600 метр замыг өнөө өглөө 07 цагаас хаалаа.
Замын хаалтыг энэ сарын 24-ий 07 цаг хүртэл үргэлжлүүлэх бөгөөд энэ хугацаанд замын хучилтын ажлыг хийх юм байна.
Зам хаалттай үед тээврийн хэрэгслүүдийг түр замаар зорчуулна хэмээн Авто замын газраас мэдээллээ.