Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсан гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөршийн хамгаалалт” арга хэмжээг Улаанбаатар хотын цагдаагийн газраас зохион байгуулжээ. Энэ арга хэмжээний үр дүнд “Хөршийн хяналт” холбоо хөтөлбөрийг боловсруулж, туршилтын журмаар 30 хороонд хэрэгжүүлсэн байна. Өдөрлөг, уулзалтад оролцсон хорооны оршин суугч иргэд, СӨХ, хамгаалалтын ажилтнуудад хөршийн хамгаалалтын үйл ажиллагааны журмын талаар ойлголт өгч, гадаад улс орнуудын хөршийн хяналтын үйл ажиллагааны мэдээллийг хүргэж, санал, хүсэлтийг нь хүлээн авч ажиллажээ. Мөн жил бүрийн энэ сарын 22-ны өдрийг "Хөршийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.
Д.Дуулим