“KIDS & FAMILY EXPO 2015” үзэсгэлэн энэ сарын 28-30-нд “Мишээл экспо”-д болно. Үзэсгэлэнд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл, бичиг хэрэг, ном дэвтэр, эрүүл мэндийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхан, гоёл чимэглэлийн зэрэг бүхий л төрлийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн гарах аж. Мөн боловсрол, сургалтын төв, дугуйлангууд оролцох юм байна. Үзэсгэлэнгийн үеэр хүүхэд, гэр бүлд зориулсан хүүхдийн урлагийн тоглолт болж, эмч нар хүүхдийн үзлэгийг үнэгүй үзэж, амин дэмийн хэрэглээ, арьс харшлын, хүүхдийн хоол тэжээлийн зэрэг зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм байна.