Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 25-28-ны хооронд явуулах шийдвэрийг нийслэлийн Боловсролын газраас гаргасан.
Энэ асуудал олон хоногийн өмнөөс эцэг, эхчүүдийн санаа зовоож, маргаан дагуулсан сэдэв болоод байгаа юм.
Харин өнөөдөр өглөө Баянзүрх дүүргийн иргэд цэцэрлэгийн бүртгэл явуулж байгаа хэлбэрийг эсэргүүцэн, дүүргийнхээ Засаг даргын тамгын газрын байранд цуглажээ.
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байранд яг одоо арав гаруй цэцэрлэгийг төлөөлсөн эцэг, эхчүүд ирж, жагссан байна. Тэд "Ардын хүүхдүүд сугалааны хонжвортой биш" гэх лоозон барьжээ.
Түүнчлэн эцэг эхчүүд "Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж 10 гаруй хоног хонон өнжин дугаарлаж байхад сугалаагаар бүртгэх шаардлага тавилаа" хэмээн бухимдацгааж байгаа аж.
Сэтгэгдэл (6)