Нийтийн тээврийн үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийг өнгөрөгч долоо хоногийн бямба гаригаас мөрдөж эхлээд байгаа билээ.
Тэгвэл иргэд шинэ чиглэлүүдийг төдийлөн сайн мэдэхгүй байгаагаас төөрч будилах асуудал олонтой гарсаар байгаа юм.
Тиймээс Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлээс урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг бууруулах, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилготой шинэ чиглэлүүдийг танилцуулж байна.