Энэ сарын 20, 21-нд зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно.
Салхи энэ сарын 23-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 20-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бусад хугацаанд дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.