Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөн оролцож, үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн билээ.
Тус 11 албан хаагчийг ШШГЕГ-ын удирдлагууд өнөөдөр хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэв.
Уулзалтын үеэр хүнд бэрхшээл тулгарахаас эмээлгүй энхийг тогтоох, дайн дажинтай орны нөхцөл байдлыг тогтворжуулах, энхийн үйлсэд сахилга баттайгаар оролцож, Монгол цэргийн нэр, сүр хүч, Монгол Улсын нэрийг өндөрт өргөөд ирсэн албан хаагчдаа шагнаж, урамшуулав.
ШШГБ-ын албан хаагчид 2007 оноос эхлэн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд Сьерра Леоне, Төв Африкийн Бүгд найрамдах Улс, Афганистан, Чад, Бүгд Найрамдах Судан, Бүгд Найрамдах Өмнөд Судан зэрэг улсуудад нийт 100 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэжээ.