Тээврийн дээд сургуулийн багш, оюутнууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатарын гаргасан тушаалыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.
Тодруулбал Тээврийн дээд сургуулийн дэргэдэх мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагааг энэ сарын 10-наас эхлэн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд шилжүүлэхээр болжээ.
Харин үүнийг нь ажилчид болоод оюутнууд эсэргүүцэж байгаа аж. Тиймээс Тээврийн дээд сургуулийн багш, оюутнууд УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарыг тушаалаа эргэж хартал тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.
Сэтгэгдэл (3)