ОХУ-ын Алтайн БНУ-д тарваган тахал гарсан байна. Тус улсын мэргэжлийн хяналтын газраас энэ долоо хоногт Кош-Агач аймагт судалгаа хийж үзэхэд, дөрвөн тарваганаас тахал өвчний шинж тэмдэг илэрчээ. Тиймээс Алтайн БНУ-ын Ан агнуурын хорооноос тарвага агнахыг хориглосон байна. Кош-Агач нь эртнээс тарваган тахлын голомттой, хяналтад байдаг газар юм. Мэргэжлийн хяналтын газраас сүүлийн хоёр жилд тарваган тахлын хэмжээ нэмэгдэж байгаа гэнэ. Өнгөрсөн 2014 онд Кош-Агач аймагт тарвага агнахыг хориглож, иргэдэд урьдчилан сэргийлэх тарилга хийж, хот тосгонд ариутгах ажил хийсэн ч энэ жил дахин тахал гарсан байна.