Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн сарын 31-нд А/643 дугаар захирамж гаргаж, дотор, уламжлалт, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн өвчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мария” эмнэлэг, бариа засал, сэргээн засахын үйлчилгээ үзүүлдэг “Сэтгэшгүй” сувиллын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Энэ нь мэргэжлийн байгууллагуудаас өгсөн үүрэг даалгавар, зөрчлүүдээ арилгатал үйл ажиллагааг нь тодорхой хугадаанд зогсоосон гэсэн үг. Гэтэл Баянгол дүүргийн V хороо, X хороололд байрлалтай “Мария” эмнэлгийнхэн зар сурталчилгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдын адил явуулж, үйлчилгээгээ хэвийн узүүлж буй мэтээр ард иргэдэд сурталчилсан хэвээр байгаа аж. Түүгээр ч барахгүй үйлчлүүлэгчдээ хүлээн авч, эмчилгээ, үйлчилгээ үзүүлсээр байгаа аж.
Уг нь тус эмнэлгийн тусгай зөвшөөрлийг тодорхойгүй хугацаагаар цуцалсан гэдгийг албаныхан хэлсэн. Харин “Сэтгэшгүй” сувиллын газрыг бүрмөсөн хаасан байна.
Д.Дуулим