Энэ сарын 17-ны өдөр Оросн нутагт Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2015” хамтарсан сургууль хоёр орны төрийн дуулал эгшиглэснээр албан ёсоор эхэлжээ. Гурав дахь өдрөө үргэлжилж буй тус хамтарсан сургууль нь “Хил орчмын бүсэд хоёр орны хамтарсан хүчээр террорист бүлгүүдтэй тэмцэл явуулах, явдлаас байлдаантайгаар усан саадыг гатлах“ сэдвийн хүрээнд явагдаж байгаа аж.
Энэхүү хамтарсан сургуулийн нээлтийн ажиллагаанд Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч хошууч генерал Д.И. Коваленко, сургуулийн Монголын талын удирдагч, бригадын генерал Л.Онцгойбаяр болон сургуульд оролцож байгаа хоёр улсын цэрэг дайчдын бие бүрэлдэхүүн оролцов. Усан саадыг зэвсэг техниктэйгээр туулах энэхүү дадлага сурууль нь манай улсын Зэвсэгт хүчний хувьд өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй сургалт болж байгаагаараа онцлогтойг албаныхэн хэллээ.