Монгол, Хятад хоёр орны залуучуудын төлөөллийн бизнес төслийн саналаа танилцуулах, харилцан санал солилцох Бизнес уулзалт Чингис зочид буудалд болж байна.
Бизнес уулзалтын гол зорилго нь хоёр орны бизнесийн орчин ямар байгаа талаар мэдээлэл солилцон, санал бодлоо илэрхийлж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ хоёр орны бизнес эрхлэгч залуучуудыг танилцуулах, хамтран бизнес эрхлэх боломжийг нээж, харилцаа холбоо тогтооход чиглэж байгааг зохион байгуулагчид хэлэв.