Энэ жил ихэнх нутгаар гандуу байгаа, өвөлжилт нэлээд хүндэрч магадгүй учраас аймаг, сумдыг өвлийн бэлтгэл ажлаа эрт эхэлж, сайтар базаахыг Засгийн газраас үүрэг болгосон.
Тэгвэл энэ дагуу аймгууд хадлан, тэжээлийн бэлтгэл ажилдаа оржээ.
Тухайлбал Дорнод аймагт 3910 малчин өрхийн 1.8 сая толгой мал зусаж байгаа аж. Ирэх өвөл хаврыг өнтэй давахын тулд энэ жил орон нутагт бэлтгэл ажил эрт эхэлж байна. Аймгийн хэмжээнд 2015 оны хадлан бэлтгэлийн ажилд 2380 техник байгаагаас 2354 техник хэрэгслийг ажилд гаргахад бэлэн болгожээ. Үүнд, дугуйт трактор 92, бага оврын трактор 479, хадуур 462, тармуур 393, хаман боогч 37, нуруулдагч 5, морин хадуур 232, морин тармуур 250, чиргүүл 352 тус тус багтжээ.
Тус аймгийн Баянтүмэн, Булган, Матад, Хөлөнбуйр гантай Цагаан-Овоо, Сэргэлэн, Чойбалсан, Гурванзагал сумдад өнөөдрийн байдлаар гандуу байгаа бол бусад сумд хэвийн, ургамлын дундаж өндөр 8-21 см байгаа аж.