Монголын үйдвэрчний эвлэлийн хороо өнгөрөгч долдугаар сард төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн мөнгийг нэмэхээр төсөвт суулгасан 90 тэрбум төгрөгийг нэхэж Засгийн газарт цалин нэмэх шаардлага хүргүүлжээ.
Тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Өнгөрөгч сард цалин нэмэх асуудал шийдэгдсэн боловч сайд нарын томилгоо, улстөрчдийн үймээнээс үүдэн хойшилсноор төрийн албаныхны цалин, тэтгэвэр нэмэгдээгүй” гэв.
Тиймээс МҮЭХ-ноос ээлжит шаардлагаа дахин хүргүүлж байгаа аж. Энэхүү шаардлагад,
• Төрийн албан хаагчдын цалинг 90 тэрбум төгрөгийн төсөвт багтааж нэмэгдүүлэх
• Ажлын байрны баталгааг хангах
• Төрийн албан хаагч, бусад салбарын ажилтнуудын ажлын байрны тогтвортой байдлыг хангах
• Сайд нарыг нөхөн томилох асуудлыг хурдасгаж, дараагийн асуудлаа шийдвэрлэхийг сануулж байгаа ажээ.
Сэтгэгдэл (5)