Автотээврийн Үндэсний Төвөөс хичээлийн шинэ жил эхэлж буй энэ үед орон нутгаас ирэх оюутан залуусын урсгал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан “Оюутан тээвэр - 2" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ.
Уг арга хэмжээний хүрээнд орон нутгаас ирэх оюутан, сурагчид, зорчигчдод энэ сарын 15-30-ны өдрүүдэд үйлчлэх тээврийн хэрэгслийг нэмэлтээр 55 чиглэлд, үндсэн графикийн дагуу 1740, нэмэлтээр 672, нийт 2412 тээврийн хэрэгсэл гаргахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар нэмэлтээр 198 их багтаамжийн автобус гарган ажиллаж байгааг дээрх газраас мэдэгдлээ.