Жил бүрийн 8 сарын сүүлч 9 сарын эхээр нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал ихтэй үеүд байдаг учир нь оюутан залуучууд, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн зуны амралт дуусч хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас УБ хотыг чиглэсэн авто замын хөдөлгөөн эрс нэмэгдэж Улаанбаатар хотын томоохон худалдааны зах, төвүүдийг тойрсон авто замын түгжрэл саатал бий болж иргэд жолооч нарын бухимдлыг ихээр төрүүлдэг. Иймд тухайн замын авто замын ачаалалыг тэнцвэржүүлэх зорилгоор 8 дугаар сарын 22, 23, 29 , 30 буюу амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн сүүлийн оронг тэгш сондгой дугаараар хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан. Бямба гарагт тэгш тоогоор төгссөн Ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Цагийн хязгаар нь өглөөний 08.00 цагаас оройн 20.00 цагийн хооронд үйлчилнэ. Иймд замын хөдөлгөөнд оролцож буй иргэд бие биеэндээ хүндэтгэлтэй хандаж дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)