Хүн боомоор өвчилсөн байж болзошгүй тохиолдол дахин бүртгэгджээ.
Өвчтөн “С” 22 настай, эмэгтэй, Увс аймгийн Тэс сумын харьяат ажээ. Тэрбээр энэ сарын 11-нд үхсэн хонь өвчихөд оролцсон байна.
Улмаар 12-нд халуурч, эрүүн дээр жижиг цэврүү гарч, улмаар хавдан хар тав үүсчээ.
Харин 17-нд сумын эмнэлэгт хандаж, 19-нд аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжин эмчлүүлж байгаа бөгөөд өвчтөний цусны ийлдэсэнд ЦНШБУ тавихад эерэг дүнтэй гарсан байна.
Одоо лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа юм байна.