Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Онцгой байдлын, Ерөнхий төлөвлөгөөний, Өмчийн харилцааны газар хамтран үйлдвэрлэлийн осол, гэмтлийг багасгах зорилгоор өчигдөр нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Он гарсаар үйлдвэрлэлийн 82 осол гарчээ. Үүний улмаас 78 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 23 хүн нас баржээ. Ослын дийлэнх буюу 22 нь уналт, нуралтаас үүдэлтэй аж НМХГ-ын улсын байцаагч нар энэ онд 21 барилга байгууламжийн үйл ажиллагааг түр зогсоож, 14 объектын үйл ажиллагааг сэргээсэн таван компани, нэг иргэнийг нийт долоон сая гаруй төгрөгөөр торгожээ.
Нийслэлийн найман дүүргийн нутаг дэвсгэрт хяналт, шалгалт явуулаад зөрчилтэй барилга 59, газар шорооны 19 ажлыг илрүүлэн холбогдох аж ахуйн нэгж, иргэдийг Барилгын тухай хуулийн дагуу нийт 16.5 сая төгрөгөөр торгожээ.
Барилга захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгж, иргэд хуулийн мэддэг дутмаг, зарим нь хуулийг санаатайгаар хэрэгжүүлэхгүй байгаагаас дээрх зөрчил дутагдлууд арилахгүй байгааг хэлэлцүүлгийн үеэр ярьж байв. Мөн үйдцвэрлэлийн осол, зөрчил багасахгүй байгаа тул удаа дараа, олон хүн гэмтээсэн байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоё гэсэн саналыг холбогдох байгууллагууд тавьсан. Үүнийг хэлэлцүүлэгт оролцсон гишүүд зуун хувь зөвшөөрч, энэхүү саналаа нийслэдийн Засаг даргад албан ёсоор хүргүүлэх боллоо.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)