Өнгөрсөн өдөр нийслэлд гал түймрийн тав, орон нутагт гал түймрийн нэг дуудлагатай хоносон байна.
Тодруулбал, нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 13 дугаар гудамжийн 4 тоотод эзэнгүй айлын 3х2 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлага 11:31 цагт ирсний дагуу Гал унтраах, аврах 28 дугаар ангийн долоон албан хаагч, мөн дүүргийн 3 дугаар хороо, Замчны 26 дугаар гудамжийн 162 тоотод Ц-н 3.5х3.5 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлага 14:21 цагт ирсний дагуу Гал унтраах, аврах 28 дугаар ангийн есөн албан хаагч шуурхай ажиллаж унтраасан байна.
Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Улиастайн 3а хэсгийн 45 тоотод “Жонон мөнх” ХХК-ийн Эсгийн үйлдвэр шатаж байна гэсэн дуудлага 18:02 цагт ирсний дагуу Гал унтраах, аврах 35 дугаар ангийн долоон албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 7 дугаар гудамжийн 17 тоотод иргэн Ч-н гэр шатаж байна гэсэн дуудлага 19:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн долоон албан хаагч, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 18 дугаар гудамжийн 368 тоотод иргэн Ц-н амбаар шатаж байна гэсэн дуудлага 19:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн долоон албан хаагч ажиллаж унтраажээ.
Орон нутагт гарсан гал түймрийн тухайд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн 26 дугаар байрны 27 тоотод иргэн Н-ийн гэр шатаж байна гэсэн дуудлага 15:26 цагт ирсний дагуу Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн долоон албан хаагч ажиллаж унтраасан байна.