Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 24 буюу маргаашаас эхлэх гэж байна. Өнгөрсөн хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн 189, төрийн бус өмчийн 314 нийт 503 цэцэрлэгт 83575 хүүхэд хамрагдсанаас төрийн өмчийн цэцэрлэгт 62993, төрийн бус өмчийн цэцэрлэгт 19886 хамрагдсан дүнтэй байна.
Энэ хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 233, төрийн бус өмчийн 399 нийт 632 цэцэрлэгт 91687 хүүхэд элсэх төлөвтэй байна. Нийслэлд нийт 152 хороо байдаг бөгөөд 33 буюу 21.7 хувь нь цэцэрлэггүй байна гэсэн тооцоо гарчээ. 2012-2013 оны хичээлийн жилийг энэ жилийнхтэй харьцуулан авч үзвэл хамрагдалтын хувь 6.4 хувиар өсчээ.
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 28-ыг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (1)